Шигүүргийн блог - Шинэ бичлэгүүд http://shiguurge.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 22 Jun 2009 20:34:25 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA["Заримдаг зүйрлэл"]]> http://shiguurge.blog.banjig.net/post.php?post_id=211244 "Харьцангуй тийн түгэхүй" номоос

/Эсээ үгүүллэг/

Талсжсан мөсөн уулс эргэн тойронд хөвөх нь миний зүүн нүдний хараа чилснийх байх л даа.

Хар шүлс, хар аяндаа л садарч ирээд болдоггүй...

Би шүлсээ байн байна нулимсаар төрөлх араншиндаа автан эргэлднэм... Гэтэлж буй хормын зүйрлэл-гэрэл, зай-утгаа нэг түвшинд барих нь уйтгартай.

Тамир алдарч гүйцлээ...

Гэлээ ч цэнэгийн тэнцвэржилтээ бодоод хамгийн ойр хөвөх талст мөсөн уул руу хий хүчээрээ улайран зүтгэлээ... Юу юугүй ам дүүрээд ирсэн хас шүүдрээ хэл, шүднийхээ "тийрэлт"-ээр нисгэгчээн болов... Хас шүүдэр маань бяцхан бөмбөлөг болон хөөрөв... Гэнэт тас буугаад, гурвал нүднээ очис бутраад явчихав...

Надаас юм бүхэн дээд хурдаараа цахилан одлоо...

Төдөлгүй одсон хурдаараа эргээд ирлээ...

Би нүд нүгүүдээ нээлээ...

Гажуудал нь хэр зэргийг одоогоор тогтоох арга алга. Мөсөн уулын нэгэн талстын яг зааг дээрээс цууралт үүсэн тал бүрт цахиллаа... Яахаа мэдэхгүй алмайрч атал мөсний хэсэг хэмхдэсүүд унаад ирлээ... Тэгтэл анхны сэрэл хувьсаж... гутгаар сэрэл өдөөгчийн нөлөө өсөхүй, би аль л хурдан хүрэх "өдөт" мэдрэмжээрээ зүүн нүдний харцаа тогтоохыг хичээв. Зүйрлэл-гэрэл ч үл мэдэг холхин тогтов. Энэ эгшинд хас бөмбөлөг хөөрсөөр зүйрлэл гэрэлтэй мөргөлдлөө...

Зүүн нүдний харцыг дотогш буцаагаагүй аргадан тогтоосондоо урамшин, даварч нүд нүгүүдээ цавчилгүй ширтсээр байтал хас бөмбөлөг хагарсангүй, харин ч зүйрлэл-гэрэлд нэвтрэх шиг болсноо гадуур нь битүү бүчив. Би сэтгэцийн урвуу хуваагдалдаа бүүр алмайрч ядаад гурвал мэлмийгээ ой дурдатгалаараа илбэн илбэн харлаа... Мөсөн уул өнгөндөө хөлрөн тастууд нь бие биедээ уусан нэгдэж байгаа ч цууралт нь гүн рүүгээ улам лавшиж буй нь нэвт харагдлаа...

Дахиад л хас шүүдэр ам дүүрээд ирлээ...

Би их, бага, ихээр үлээв...

Янз янзын талстлаг гинжин дурсамж хөврөөд л явчихлаа...

Өндийх гэж зүтгээд барсангүй... Энэ тэнд тас няс дуугарч мөсөн уул хагарч байгаа бололтой... Мөсний ягц ягц үйрмэгүүд цацагдаж ирсээр л байв... Сүүлчийн бүлэг сэрэл ахуйллаг сэдрэл байсныг ухаарахуй, өөртөө ихэд гутран энэ мөч хормуудын утга-үйлийг алгасаад дээд хэмнэлдээ шилжих боломжийг эхэлхийллээ...

Зүүн нүд ч бүр аниад өглөө...

Баруун нүдний хараа тийм ч итгэлтэй бус байна.

Хэсэг бусагт нь юүхэв! ..

Бүхэлд нь л найдах!..

Өөртөө итгэх минь!

Зүйрлэл-гэрэл давхар хос бөмбөлөг дотор орчихсон надад нилээд ойртчихсон юм шиг үзэгдлээ. Жин нь ч нэмэгдсэн нь юу магад!

...Мөсний багц багц хэмхдэсүүд ихсэх тусам чөлөөт сэрлийн хүүс хүүс орчлууд бие биесээсээ өрсөн тэмцэлдэнэ... Дажингаар нь хараатай үлдсэн баруун нүд анилдаж ирээд болдоггүй... Би мөсний талст хэмхдэсүүдийг эхэндээ нэг их тоохгүй байсан чинь бие биедээ ямарч төсөөгүй байрын хүүс хүүс сэрлүүдийг нилд нь цочроон ухамсар луу турхирч гарлаа шүү...

Миний эзлэхүүн илт "нягтарч" эмгэг зовнилын давтамж эргэн сэдрэхүй ухамсар үе үе задгайрч эвлэршгүй хүсэл тачаалд эрхгүй боймлуулж гүйцлээ...

Эхний харвалтаар ирсэн мөсний ягц хэмхдэсд цочирсон хүүс сэрэлд өөрийгөө аврах гол айдас үүссэнийг үлэмж дургүйцэл маань нэхэн хашгирч сануулав. Хяслантай нь, хараатай үлдсэн баруун нүдний харц тогтохоо байж мартагдсан төсөөлөлт эрмэлзлэл, түрэгдсэн давтамжаа туйлгүй нэхээд болдоггүй...

Гажуудалт гурвалын ховсоор цуурч бутарсан мөсний талст-хэмхдэсүүд ой тойнд шивэхдээ нууцлагдмал төсөөллүүдийн биелэл байсныг дотоод хязгаараасаа мэдэрч эхэллээ... "Төгс танигч"-ийнхаа зовхийг нээх гэж чөмгөө ширгэтэл мэдрэхүйн долгион илгээж гарлаа...

Яасныг бүү мэд... Ямартай ч би зүйрлэл-гэрэлтэй нэгдэж бүх биеэс мэдрэхүйн час халуун, шорвог дуслууд урссаар...

Зүүд задлагдахад бутарч харвасан мөсний ягц ягц талстууд ой тойнд минь хайлан, Буруушаахуйгаар үерлэж ахуйд аюухуй хийгээд зүйрлэхүй заримдаг утгажмой...

1997.01.07

1998.12.17-23

Нарлаг хороолол

]]>
Mon, 22 Jun 2009 20:34:25 +0800 http://shiguurge.blog.banjig.net/post.php?post_id=211244