"Заримдаг зүйрлэл"

"Харьцангуй тийн түгэхүй" номоос

/Эсээ үгүүллэг/

Талсжсан мөсөн уулс эргэн тойронд хөвөх нь миний зүүн нүдний хараа чилснийх байх л даа.

Хар шүлс, хар аяндаа л садарч ирээд болдоггүй...

Би шүлсээ байн байна нулимсаар төрөлх араншиндаа автан эргэлднэм... Гэтэлж буй хормын зүйрлэл-гэрэл, зай-утгаа нэг түвшинд барих нь уйтгартай.

Тамир алдарч гүйцлээ...

Гэлээ ч цэнэгийн тэнцвэржилтээ бодоод хамгийн ойр хөвөх талст мөсөн уул руу хий хүчээрээ улайран зүтгэлээ... Юу юугүй ам дүүрээд ирсэн хас шүүдрээ хэл, шүднийхээ "тийрэлт"-ээр нисгэгчээн болов... Хас шүүдэр маань бяцхан бөмбөлөг болон хөөрөв... Гэнэт тас буугаад, гурвал нүднээ очис бутраад явчихав...

Надаас юм бүхэн дээд хурдаараа цахилан одлоо...

Төдөлгүй одсон хурдаараа эргээд ирлээ...

Би нүд нүгүүдээ нээлээ...

Гажуудал нь хэр зэргийг одоогоор тогтоох арга алга. Мөсөн уулын нэгэн талстын яг зааг дээрээс цууралт үүсэн тал бүрт цахиллаа... Яахаа мэдэхгүй алмайрч атал мөсний хэсэг хэмхдэсүүд унаад ирлээ... Тэгтэл анхны сэрэл хувьсаж... гутгаар сэрэл өдөөгчийн нөлөө өсөхүй, би аль л хурдан хүрэх "өдөт" мэдрэмжээрээ зүүн нүдний харцаа тогтоохыг хичээв. Зүйрлэл-гэрэл ч үл мэдэг холхин тогтов. Энэ эгшинд хас бөмбөлөг хөөрсөөр зүйрлэл гэрэлтэй мөргөлдлөө...

Зүүн нүдний харцыг дотогш буцаагаагүй аргадан тогтоосондоо урамшин, даварч нүд нүгүүдээ цавчилгүй ширтсээр байтал хас бөмбөлөг хагарсангүй, харин ч зүйрлэл-гэрэлд нэвтрэх шиг болсноо гадуур нь битүү бүчив. Би сэтгэцийн урвуу хуваагдалдаа бүүр алмайрч ядаад гурвал мэлмийгээ ой дурдатгалаараа илбэн илбэн харлаа... Мөсөн уул өнгөндөө хөлрөн тастууд нь бие биедээ уусан нэгдэж байгаа ч цууралт нь гүн рүүгээ улам лавшиж буй нь нэвт харагдлаа...

Дахиад л хас шүүдэр ам дүүрээд ирлээ...

Би их, бага, ихээр үлээв...

Янз янзын талстлаг гинжин дурсамж хөврөөд л явчихлаа...

Өндийх гэж зүтгээд барсангүй... Энэ тэнд тас няс дуугарч мөсөн уул хагарч байгаа бололтой... Мөсний ягц ягц үйрмэгүүд цацагдаж ирсээр л байв... Сүүлчийн бүлэг сэрэл ахуйллаг сэдрэл байсныг ухаарахуй, өөртөө ихэд гутран энэ мөч хормуудын утга-үйлийг алгасаад дээд хэмнэлдээ шилжих боломжийг эхэлхийллээ...

Зүүн нүд ч бүр аниад өглөө...

Баруун нүдний хараа тийм ч итгэлтэй бус байна.

Хэсэг бусагт нь юүхэв! ..

Бүхэлд нь л найдах!..

Өөртөө итгэх минь!

Зүйрлэл-гэрэл давхар хос бөмбөлөг дотор орчихсон надад нилээд ойртчихсон юм шиг үзэгдлээ. Жин нь ч нэмэгдсэн нь юу магад!

...Мөсний багц багц хэмхдэсүүд ихсэх тусам чөлөөт сэрлийн хүүс хүүс орчлууд бие биесээсээ өрсөн тэмцэлдэнэ... Дажингаар нь хараатай үлдсэн баруун нүд анилдаж ирээд болдоггүй... Би мөсний талст хэмхдэсүүдийг эхэндээ нэг их тоохгүй байсан чинь бие биедээ ямарч төсөөгүй байрын хүүс хүүс сэрлүүдийг нилд нь цочроон ухамсар луу турхирч гарлаа шүү...

Миний эзлэхүүн илт "нягтарч" эмгэг зовнилын давтамж эргэн сэдрэхүй ухамсар үе үе задгайрч эвлэршгүй хүсэл тачаалд эрхгүй боймлуулж гүйцлээ...

Эхний харвалтаар ирсэн мөсний ягц хэмхдэсд цочирсон хүүс сэрэлд өөрийгөө аврах гол айдас үүссэнийг үлэмж дургүйцэл маань нэхэн хашгирч сануулав. Хяслантай нь, хараатай үлдсэн баруун нүдний харц тогтохоо байж мартагдсан төсөөлөлт эрмэлзлэл, түрэгдсэн давтамжаа туйлгүй нэхээд болдоггүй...

Гажуудалт гурвалын ховсоор цуурч бутарсан мөсний талст-хэмхдэсүүд ой тойнд шивэхдээ нууцлагдмал төсөөллүүдийн биелэл байсныг дотоод хязгаараасаа мэдэрч эхэллээ... "Төгс танигч"-ийнхаа зовхийг нээх гэж чөмгөө ширгэтэл мэдрэхүйн долгион илгээж гарлаа...

Яасныг бүү мэд... Ямартай ч би зүйрлэл-гэрэлтэй нэгдэж бүх биеэс мэдрэхүйн час халуун, шорвог дуслууд урссаар...

Зүүд задлагдахад бутарч харвасан мөсний ягц ягц талстууд ой тойнд минь хайлан, Буруушаахуйгаар үерлэж ахуйд аюухуй хийгээд зүйрлэхүй заримдаг утгажмой...

1997.01.07

1998.12.17-23

Нарлаг хороолол

Сэтгэгдэлүүд:

1. Hachin (зочин) | 2009-06-23 14:54:19
Маш сонин санагдлаа. Бичээд байгаарай анд аа. Амжилт хүсье. Блогоор чинь зочилж байх болно оо. Дараагийн бичлэгүүдийг чинь хүлээж сууя
2. Жамц Д (зочин) | 2009-06-23 15:19:55
Техникийн ажил өдөр бүр хийгээд ядарч байгаа үедээ уран зохиол унших гоё байна шүү. Бас өөрийн чинь блогоос бусад зохиолчдын блог хаягийг олж авлаа. Их баярлалаа. Дараа олон бүтээлээр бэлэг бариарай гэж ерөөе.
Таныг хүндэтгэсэн
Дашийн Жамц
www.automarket.mn
d.jamts@yahoo.com
http://automarketofmongolia.blogspot.com
3. sarantsetseg (зочин) | 2009-06-23 15:21:09
Hi. unshij uzlee dajgui bichsen bna. Ireedui bnaa. goyo yum ih bicheerei unshihad belen bna.
4. Sanaa (зочин) | 2009-06-23 15:26:57
blogtoi bolsond bayar hurgeye. Amjilt
5. Баясаа (зочин) | 2009-06-23 15:46:00
Хөөх, ямар сонин хүн бэ. Таныг танихгүй ч эчнээ бараг танихийм шиг байнаа. За хө уран бүтээлийн амжилт хүсэе. блог ертөнцад тавтай морил доо ах хүү. Таны блогийг байнга эргэж байх болно. Олон сайхан юм оруулаарай.
6. kafka | 2009-06-23 16:02:24
hey iim utga zohioliin blog neegdej bgaad gunee bayarlaj bn shuuu! shiguurgedee amjilt huseye!
7. erhtsas | 2009-06-23 16:08:14
Өвөрмөц үг хэллэг болоод миний бараг хэрэглэж үзээгүй үгсээр гүн утга агуулгатай эссэ өгүүллэг бичжээ. Таны блогоос олон өвөрмөц бичлэгүүд уншина гэдэгтээ итгэлтэй байна. Амжилт хүсье!!!
8. Александр (зочин) | 2009-06-23 16:09:21
Keej moving forward.
9. Nomin (зочин) | 2009-06-23 16:10:11
blog-iig chin unshlaa, naiz aa. Blogiin ezniig sonirhson chin uy ch olj medej chadsangui. chi uuriiguu joohon delgerengui taniltsuulj bolohgui uy?
10. Александр (зочин) | 2009-06-23 16:10:56
Урагшаа, гэхдээ хэрэгтэй эсвэл мэдрэмжтэй тийм зүйлийг танаас хүлээж байна шүү. Keep moving forward.
11. segsger (зочин) | 2009-06-23 16:22:58
Янзтай. Блог ертөнцөд алхан орж ирсэнд чинь баяр хүргэе. Мөн ч их хүлээлээ дээ андыг хэхэхэ. Тавтай морил
12. номын хүн (зочин) | 2009-06-23 16:28:54
сайхан блог нээгджээ
13. Sum_Uul (зочин) | 2009-06-23 16:41:22
uran zohiolin blog neegdsend bayartai bn echnee tanih hun bn shu ta
14. Ganga (зочин) | 2009-06-23 17:53:36
Bas neg sonin blog neegdjee. Mergejliin zohiolch hun blogchid bidni dund buuj zalarsand tuiliin bayartai baina. Amjilt!
15. altai.m (зочин) | 2009-06-23 18:31:34
sonirholtoi sonin ovormots bichsen bichleg bna. Amjilt.. )
16. MM_S (зочин) | 2009-06-23 19:40:53
Зүүд задлагдахад бутарч харвасан мөсний ягц ягц талстууд ой тойнд минь хайлан... ЯААЯ, ЛАЙТАЙ ЛАЙТАЙ.
17. night (зочин) | 2009-06-24 15:54:21
goy blog bna, goy ch niitlel bna, urgeljluuleed bgaarai, shine bichleg nemegdjuu gej ogloodoo shalgaj bnaa
18. sak (зочин) | 2009-06-24 16:58:54
Амжилт хүсье
19. Б.Баясгалан | 2009-06-30 16:09:48
Sain baina uu Shiguurge ah aa? Taniig huslees nuugdahui nomoor tani echnee tanih yum. Unshaad jujgiin zohioloor tanii urid gishgeh huuhed baihgui gej bodsiim. Uran buteeliin ondor amjilt husie
20. oldoshaksli | 2009-07-25 13:01:49
Amjilt huseye.
Duugiin bulangaar orj garch baigaarai!
Herendee Sentimen.
21. bolorka83 | 2009-07-25 13:09:15
Uran zohioliin blog geheer l uneher sonirhol tataj bna. tanid amjilt husie
22. molor | 2009-08-17 07:51:38
Эртнээс сонсож дуулсан хүнийхээ блог гэрийг олоод бяцхан олзуурхан эргэлдэж байгаад гарлаа
23. Сарнайха | 2009-08-17 08:08:31
мөлжүүртэй яс гдг шиг....
уншууртай блог нээгдээ юү даа
24. Hoyr_hun | 2009-09-19 11:48:07
Nйм бичлэг блог дотор их цөөхөн! Гараа тань гайхамшигтай сайхан байлаа. Амжилт хүсье.
25. Орнелла | 2009-09-19 12:06:11
Танихгүй атал танил санагдах мэдрэмж
26. chimgeeitgel | 2009-09-20 17:39:06
engiin bish uvurmuts sangdlaa
27. Hoyr_hun | 2009-09-23 20:38:44
Шинэ юм, шинэ юмс...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.